Thursday, September 15, 2016

Нисгэгчтэй хиймэл дагуулын газардалт

Өнөөдөр та бүхэндээ нисгэгчтэй хиймэл дагуул хэрхэн хөөрч, хэрхэн буцаж бууж ирдгийг товч бөгөөд тодорхой бичлэгээр үзүүлж байна. Энэхүү бүчлэгийг Бээжинд сурч байхдаа сургуулийнхаа музэйн танхимаас хурааж авсан болно. 

Бээжингийн Агаар сансар судлалын их сургууль
Beijing University of Aeronautics and Astronautics
北京航空航天大学

Орчин үеийн агаарын зураглал

Газрын зургийг хэрэглээ ихэсхийн зэрэгцээ түүнийг зураглах, түүнээс хэрэгтэй мэдээллээ олж авах арга техник мөн өргөжин тэлж байна. Анх зурагзүй байгаль судлаач нар агаарын зургийг хамгийн сайнд тооцож байсан бол үүний дараагаас сансрын зургууд үнэгүй эх сурвалж, боловсруулалтын программтайгаа хэрэглээнд нэвтэрч байсан бол саяхнаас нисгэгчгүй онгоц (UAV) буюу Монголд түгсэн нэрээрээ бол дроне зураглал байгаль орчны салбарт нэлээд чухал үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нисгэгчгүй онгоцоор зураглахын давуу тал нь тухайн судалгааны талбарыг өндөр нятгтшилтай зурган мэдээллээр хангах, мөн мониторинг судалгаа явуулах, 2 болон 3 хэмжээстээр зургуудаа харах зэрэг өргөн боломжийг олгож байна. Газарзүйн хүрээлэнд ч мөн үүнийг геоморфологийн судалгаа, бэлчээрийн судалгаа зэрэгт ашиглаж эхэлж байна. үүнийг мөн нөхөн сэргээлтийн үнэлгээ, уул уурхайн талбайн зураглалд ашиглах өргөн боломж бий.
Газар хөдлөлт, хагарлын судалгаанд авсан зураг
Бэлчээрийн ашиглалт, суурин айлын орчны бэлчээр

Tuesday, September 13, 2016

Англи хэлний дүрмийн алдаа шалгагч

Англи хэл дээр илтгэл, өгүүлэл бэлдэж суугаа залуу судлаач нартаа тус болох байх гэж бодоод Англи хэлний дүрмийн алдаа шалгагч, Microsoft Office ийн нэмэлт түүл оруулж байна. Энэ түүлийг ашиглахдаа интернэтэд холбогдсон байх төлийгүй бүртгэл хийгдсэн байх ёстой юм. Нэг суулгаад авчихвал энэ нь үнэгүй ажилладаг тул та бүхэнд нэлээд хэрэгтэй түүл болно. 

Жич: татаж авах линк ажиллахгүй байгаа нөхцөлд та уг блогийн доод хэсэгт хүсэлт илгээх цонхонд эмайл бичсэнээр би таньруу удаалгүй файлыг дамжуулах болно.


https://drive.google.com/open?id=0B8CK2e9yWXM4WllidFFKd3hQSU

Monday, September 12, 2016

Ландсат хиймэл дагуулын зургийн нэрийн утга

Байгаль орчны судалгаа хийж байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг бөгөөд үнэгүй ашиглаж байгаа хиймэл дагуулын зураг бол Ландсат юм. Энэ удаа Ландсат зургийн нэрийг хараад хэрхэн уншиж болох орчуулан хүргэж байна.


Ландсат зургийн нэр: LXSPPPRRRYYYYDDDGSIVV
L = Landsat үгийн товчлол үсэг
X = Sensor
буюу мэдрэгчийн нэр
S =
Хиймэл дагуулын өөрийн загварын дугаар
PPP = WRS path (торлолын зам)
RRR = WRS row
(торлолын мөр)
YYYY =
зураг дарсан он
DDD = Юлийн хуанлигаар гаргасан тухайн жилийн сар өдөр
GSI = Газрын станцыг тодорхойлогч дугаар

VV = Архивын дугаар


Жишээ:
LC80390222013076EDC00 (Landsat 8 OLI and TIRS) C= OLI and TIRS
LO80390222013076EDC00 (Landsat 8 OLI only)    O= OLI (Operational land imager)
LT80390222013076EDC00 (Landsat 8 TIRS only)   T= TIRS (Thermal Infrared Sensor)
LE70160392004262EDC02 (Landsat 7 ETM+)             E= ETM+  (Enhanced Thematic Mapper Plus)
LT40170361982320XXX08 (Landsat 4 TM)                 T= TM (Thematic Mapper)
LM10170391976031AAA01 (Landsat 1 MSS)               M= MSS (Multispectral Scanner)

1:100 000 зураг ба Google earth давхцал

Ингэж давхцуулах нь тандан судлалаар судалгаа хийж байгаа хүмүүст их боломжийн юм байна. Сонирхож үзэв. Ойрын үед хүмүүс их ашигладаг болсон байх.

Thursday, September 8, 2016

"Газарзүй" нэрийн тухай

Газарзүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм.
Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлал дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.

Орчин үеийн газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газарзүй, нийгмийн газарзүй болон хуваагдана.

Эх сурвалж: www.wikipedia.com