Газарзүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн
утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба
үзэгдлүүдийг судалдаг шинжлэх
ухаан юм.
Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач,
газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он)
хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс
нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлал дэлхий судлалтай холбоотой судалгаа
багтдаг байна.
Орчин үеийн газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан
хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик
газарзүй, нийгмийн газарзүй болон хуваагдана.
Эх сурвалж: www.wikipedia.com