Sunday, January 1, 2017

ИНЖЕНЕР-ГЕОМОРФОЛОГИЙН ЗУРАГЛАЛД НИСГЭГЧГҮЙ ОНГОЦ (UAV)- НЫ ОРОН ЗАЙН ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ ЗУРАГ АШИГЛАХ НЬ

Abstract: Engineering geomorphology is one of the important investigations for building area. The surface area is slowly and continuously changed caused by natural factors such as gravitation and denudation. So, it is an important problem which to investigate precisely the deposition. The fundamental image of geomorphological study is DEM image (Digital elevation model) and to increase its accuracy is giving түжу opportunities to us which to identify the surface relief and deposits. Then, this paper shows how create the high accuracy DEM image and orthophoto by UAV and Photoscan software. Furthermore, measured the morphometric measurements and created the engineering geomorphological map

Түлхүүр үг – High accuracy DEM image, engineering geomorphology, high resolution orthophoto, ArcGIS, Photoscan, UAV

Инженер геоморфологийн судалгааны түүх: Геоморфологийн тухайлсан судалгаа 1960 аад оныг хүртэл хийгдээгүй байна, Геологийн судал-гаагаар нэг хэсэг газрын эрэл хайгуул, геологийн зураглалд хотгор гүдгэрийн хамгийн ерөнхий тойм гаргаж бичсэн тайлан олон байдаг буюу эсвэл арай өргөн хэмжээний судалгаа явууллаа ч зөвхөн уул зүйн байдлыг тодорхойлох төдийгээр хязгаарлагдах явдал олон арван жил үргэлжилж байжээ. Монгол орны инженер геоморфологийн талаар С.Жигж “Монгол орны хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж” (1975), “Монгол орны инженер газарзүйн асуудал” зэрэг бүтээлүүддээ нэлээд тодорхойлж, мөн Н.Лонжид “Монгол орны инженер геологийн асуудлууд” (1976), “БНМАУ-ын инженер геологийн нөхцөл” (1988) зэрэг бүтээлүүддээ гадаргын хурдас хуримтлал, өгөршилт, өөрчлөлтийн талаар бас дурдсан байдаг. Сүүлийн жилүүдэд доктор Д.Энхтайван нарын “Хангайн өмнөх голуудын сав нутгийг зохистой ашиглах газарзүйн үндэслэл”, “Монгол орны төвийн бүсийн физик газарзүйн иж бүрэн тодорхойлолт” зэрэг сэдэвт судалгааны ажилдаа инженер геоморфологийг DEM зураг ашиглан зурагласан байна. Одоо үед барилгажилт, зам гүүр зэрэгт инженер геоморфологийн судалгаа хийгдэж байгаа гэсэн мэдээлэл байдаг ч олон нийтэд хангалттай түгээгдээгүй байна.
Судалгааны талбайн байршил, онцлог: Инженер геморфологийн судалгаа хийсэн талбар маань Булган аймгийн, Могод сумын Түлээгийн нурууны зүүн урд хажууд орших нэгэн жижиг  ам юм. Энэ нутаг нь Хангай-Хэнтийн уулархаг их мужийн, Хангайн муж, Сэлэнгэ-Орхоны савын дундаж өндөр уулсын тойрогт багтана. Уулын ам нь өөрөө гадаргын хурдас хуримтлалын өөрчлөлт эрчтэй явагдах орчин болж өгдөг төдийгүй судалгааны жишээ болгон авсан Түлээгийн нурууны ам маань хүний үйл ажиллагаанд өртөөгүй, газар хагарлын идэвхитэй бүсэд оршдог, онгон байгалиараа нутаг юм. Гадаргадаа тогтмол урсацтай гол горхи байхгүй, бороо болон шар усны түр зуурын урсгал усаар идэгдсэн жалга, болон 1967 оны Могодын хагарлаас үлдсэн    хагарлын судлуудтай юм. Геологийн хурдас чулуулгийн ангилалаар Могодын свитэд багтах трахиандезит, трахиандезит-хүрэм, трахихүрэм, андези-хүрэм, тэдгээрийн бөсөл, агломерат, бөсөлжин, бөсөл хөрзөн зэргээс бүтнэ.

II.   СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ
Хээрийн хэмжилт хийхдээ 2 үндсэн багаж ашигласан. DJI Phantom 3 (advanced) хэмээх UAV болон TRUPULSE 360 зай хэмжигч. Судалгааны талбайн тодорхой цэгүүдэд өөрсдийн хийсэн түр зуурын хатуу цэгүүдийг байршуулах бөгөөд эдгээр хатуу цэгүүд дээр аялагч (rover)-аа байрлуулан TRUPULSE 360 багажаараа дурандан хэмжиж зайг тодорхойлно (Зураг 2).
Хүснэгт 1
Зай хэмжигчийн хэмжилтүүд
ID
Horizontal
Distance
Vertical
Distance
Slope
Distance
Azimuth
1
316.9
-9.7
317.1
345.5
2
313
-5
313
345.9
3
142.8
-8.3
143
343.9
4
176.4
-12.7
176.9
3.9
5
117
-10.8
117.5
16.1
6
93.6
-10
94.2
12.8
7
114.3
-9.7
114.7
59.5
8
99.2
-7.7
99.5
86
9
45.1
-5.2
45.4
33.1
10
43.4
-4.5
43.6
75.1

Зай хэмжигч багаж маань 4 төрлийн үзүүлэлтийг хэмжиж авах (Хүснэгт 1) бөгөөд дараах томъёогоор XYZ тэнхлэгийн утгыг гаргаж байрзүйн холболтыг хийнэ.
X тэнхлэг:
                (1)
Y тэнхлэг:
               (2)
Z тэнхлэг
                          Z=VD                            (3)
Мөн UAV-ээ автоматаар нислэг хийж, заасан маршрутын дагуу зураг дарах горимд оруулан хүнээс хамааралгүй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. UAV зураг дарах командыг 3 сек дамтамжтайгаар өгсөн бөгөөд ингэснээр бидний дарсан зураг 80% давхцалтайгаар нэгдэнэ. Дарсан бүх зураг болон Зай хэмжигчээс авсан мэдээллүүдээ Photoscan программд оруулж гадаргын 3 хэмжээст загварчлалыг нарийвчлалтайгаар гаргана. Ийнхүү гаргасан 3 хэмжээст өндрийн зургийг (DEM image) ArcGIS программд оруулснаар геоморфологи зураглал гаргахад ашиглаж байна. Судалгааны ажлын ерөнхий аргазүй, дарааллыг Бүдүүвч 1-д үзүүлэв
ҮР ДҮН
Энэхүү зураглал болон хэмжилтийн үр дүнд  8.5 см нарийвчлал бүхий ортофото зураг болон 67 см-ийн нарийвчлалтай (үүнээс их болон бага нарийвчлалтай байж болно) өндрийн тоон загварыг гарган авсан бөгөөд эдгээр зургаа давхцуулан гадаргын 3 хэмжээст зураглалыг дүрслэв (Зураг 3). Боловсруулан авсан өндрийн зураг болон ортофото зургаа Google earth дээр давхцуулж, байршлыг дахин нарийн шалгаж нягталсан болно (Зураг 4).


Одоогийн байдлаар ихэнх судлаач нар 30м-ийн нарийвчлал бүхий өндрийн зураг (нийтэд олдоц сайтай, төлбөртэйгээр цөөн тооны судлаач нар 10м орчим нарийвчлалтай зураг ашиглаж байгаа) ашиглаж байгаа бөгөөд энэхүү DEM зургийг UAV-ээр авсан DEM зурагтай харьцуулбал бага талбайг хамарсан нарийвчлалтай зураглал үйлдэх судалгаанд тохиромжтой болохыг харж болно (Зураг 5). 
Өндрийн тоон загварын нарийвчлал хэт өндрийн улмаас газрын гадарга барсгар болж гадаргын хэвгийн зураг алдаатай гарах асуудал үүссэн. Тиймээс 1м өндөр бүхий хаяалбар бодуулж дахин DEM зураг үүсгэх байдлаар хэвгийгийн зургийг гаргаж авав. Морфометрийн эдгээр зураг болон ортофото зураг дээрээсээ үндэслэн инженер геморфологийн зургийг дараах байдлаар зохиов (Зураг 7). Эндээс бид гадаргын хурдас хэрхэн шилжин нүүж, хаана хуримтлал үүсэх, мөн морфометрийн зурагтай харьцуулалт хийж гадаргын хэвгийгээс хамаарсан иженерийн байгууламжуудыг хаана хэрхэн барьж болохыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлтийг хийх болно.
ДҮГНЭЛТ, ХЭЛЭЦҮҮЛЭГ
ü  Энэхүү аргазүйг ашигласнаар бид бага талбайг хамарсан, өндөр нарийвчлал бүхий инженер геоморфологийн зургийг орон зайн нарийвчлал сайтайгаар гаргах боловч том талбайг хамрахад ихээхэн цаг хугацаа өндөр хүчин чадал бүхий компьютер шаардагдах тул судалгааны талбайг хэсэгчлэн багасгаж, хэмжилтийг хийх боломжтой.
ü  Судлах шаардлага бүхий зарим нэгэн онцгой газрдуудад газрын гадаргын өөрчлөлтийн мониторинг судалгааг жил бүр хийх боломж байна. Нарийвчлал сайтай тул Landsat болон DEM зураг ашиглах шаардлагагүй
ü  Төмөр зам, засмал зам зэрэг байгалийн олон нөхцлийг туулдаг байгууламжуудыг барих үед инженер геоморфологийн судалгааг онцгой газруудад (голын орчим, уулын бэл хормой, гадаргын хэвгий ихтэй газрууд г.м) хийж, хурдас зөөгдөж овоорох, тур зуурын усаар идэгдэх зэрэг сөрөг нөхцлүүдийг өндөр нягтшлын зураг дээр тооцоолох нь илүү нарийвчлалтай байна
ü  Мөн энэхүү аргазүйгээр зөвхөн геоморфологийн судалгаа явуулах бус газрын гадаргын өөрчөлөт, ландшафтын судалгааг хийх бололцоотой.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1.       С.Жигж “Монгол орны хотгор гүдгэрийн үндсэн хэв шинж” БНМАУ-ын ШУА, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн, Улаанбаатар 1975 он
2.       Д.Энхтайван нар “Хангайн өмнөх голуудын сав нутгийг зөв зохистой ашиглах газарзүйн үндэслэл” ШУА, Газарзүйн хүрээлэн, Физикгазарзүйн сектор, Улаанбаатар хот 2009 он
3.       1: 500000 геололгийн зураг
4.       Ishiguro Satoshi “Fault study measurement” lecture field work, Ulaanbaatar 2016
5.       Н.Лонжид “БНМАУ-ын инженер геологийн нөхцөл” БНМАУ-ын ШУА, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн, Улаанбаатар 1988 он
6.       P.G Fookes, E.M Lee and J.S Griffiths “Engineering geomorphology, theory and practice” New-York, USA 2007
7.       Agi Soft Photo scan User manual, Professional edition Version 1.2.0
8.       Gus Ribeiro “UAV Drone training” lecture Ulaanbaatar 2016.
9.       ШУА, Газарзүйн хүрээлэн “Монголын Үндэсний Атлас” Улаанбаатар хот 2009
10.    N.Tilly, D.Kelterbaum, R.Zeese “Geomorphological mapping with terrestrial laser scanning and UAV-base imaging” Institute of Geography, Cologne, Germany 2016.
11.  Chris H. Hugenholtz “Geomorphological mapping with a small unmanned aircraft system (sUAS): Feature detection and accuracy assessment of a photogrammetrically-derived digital terrain modelDepartment of Geography, University of Lethbridge. Lethbridge, Alberta, Canada, 2012


Thursday, September 15, 2016

Нисгэгчтэй хиймэл дагуулын газардалт

Өнөөдөр та бүхэндээ нисгэгчтэй хиймэл дагуул хэрхэн хөөрч, хэрхэн буцаж бууж ирдгийг товч бөгөөд тодорхой бичлэгээр үзүүлж байна. Энэхүү бүчлэгийг Бээжинд сурч байхдаа сургуулийнхаа музэйн танхимаас хурааж авсан болно. 

Бээжингийн Агаар сансар судлалын их сургууль
Beijing University of Aeronautics and Astronautics
北京航空航天大学

Орчин үеийн агаарын зураглал

Газрын зургийг хэрэглээ ихэсхийн зэрэгцээ түүнийг зураглах, түүнээс хэрэгтэй мэдээллээ олж авах арга техник мөн өргөжин тэлж байна. Анх зурагзүй байгаль судлаач нар агаарын зургийг хамгийн сайнд тооцож байсан бол үүний дараагаас сансрын зургууд үнэгүй эх сурвалж, боловсруулалтын программтайгаа хэрэглээнд нэвтэрч байсан бол саяхнаас нисгэгчгүй онгоц (UAV) буюу Монголд түгсэн нэрээрээ бол дроне зураглал байгаль орчны салбарт нэлээд чухал үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нисгэгчгүй онгоцоор зураглахын давуу тал нь тухайн судалгааны талбарыг өндөр нятгтшилтай зурган мэдээллээр хангах, мөн мониторинг судалгаа явуулах, 2 болон 3 хэмжээстээр зургуудаа харах зэрэг өргөн боломжийг олгож байна. Газарзүйн хүрээлэнд ч мөн үүнийг геоморфологийн судалгаа, бэлчээрийн судалгаа зэрэгт ашиглаж эхэлж байна. үүнийг мөн нөхөн сэргээлтийн үнэлгээ, уул уурхайн талбайн зураглалд ашиглах өргөн боломж бий.
Газар хөдлөлт, хагарлын судалгаанд авсан зураг
Бэлчээрийн ашиглалт, суурин айлын орчны бэлчээр

Tuesday, September 13, 2016

Англи хэлний дүрмийн алдаа шалгагч

Англи хэл дээр илтгэл, өгүүлэл бэлдэж суугаа залуу судлаач нартаа тус болох байх гэж бодоод Англи хэлний дүрмийн алдаа шалгагч, Microsoft Office ийн нэмэлт түүл оруулж байна. Энэ түүлийг ашиглахдаа интернэтэд холбогдсон байх төлийгүй бүртгэл хийгдсэн байх ёстой юм. Нэг суулгаад авчихвал энэ нь үнэгүй ажилладаг тул та бүхэнд нэлээд хэрэгтэй түүл болно. 

Жич: татаж авах линк ажиллахгүй байгаа нөхцөлд та уг блогийн доод хэсэгт хүсэлт илгээх цонхонд эмайл бичсэнээр би таньруу удаалгүй файлыг дамжуулах болно.


https://drive.google.com/open?id=0B8CK2e9yWXM4WllidFFKd3hQSU

Monday, September 12, 2016

Ландсат хиймэл дагуулын зургийн нэрийн утга

Байгаль орчны судалгаа хийж байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг бөгөөд үнэгүй ашиглаж байгаа хиймэл дагуулын зураг бол Ландсат юм. Энэ удаа Ландсат зургийн нэрийг хараад хэрхэн уншиж болох орчуулан хүргэж байна.


Ландсат зургийн нэр: LXSPPPRRRYYYYDDDGSIVV
L = Landsat үгийн товчлол үсэг
X = Sensor
буюу мэдрэгчийн нэр
S =
Хиймэл дагуулын өөрийн загварын дугаар
PPP = WRS path (торлолын зам)
RRR = WRS row
(торлолын мөр)
YYYY =
зураг дарсан он
DDD = Юлийн хуанлигаар гаргасан тухайн жилийн сар өдөр
GSI = Газрын станцыг тодорхойлогч дугаар

VV = Архивын дугаар


Жишээ:
LC80390222013076EDC00 (Landsat 8 OLI and TIRS) C= OLI and TIRS
LO80390222013076EDC00 (Landsat 8 OLI only)    O= OLI (Operational land imager)
LT80390222013076EDC00 (Landsat 8 TIRS only)   T= TIRS (Thermal Infrared Sensor)
LE70160392004262EDC02 (Landsat 7 ETM+)             E= ETM+  (Enhanced Thematic Mapper Plus)
LT40170361982320XXX08 (Landsat 4 TM)                 T= TM (Thematic Mapper)
LM10170391976031AAA01 (Landsat 1 MSS)               M= MSS (Multispectral Scanner)